Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн хоёр настай БОДЬГАЛЫГ СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЭВ

2023-03-13 Амьтан

Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд энэ сарын 10-ны өдөр нэг тооны хар сүүлт зээр байна гэж сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгчээ. Энэ дагуу холбогдох албаныхан тус газарт хоёр хоног тандалт ажиглалт хийж, баяжуулах үйлдвэрээс урсан гарах бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодгал байсныг тогтоов. ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт хүргэн амжилттай суллаж тавилаа. Тус ажлыг гүйцэтгэснээр нэн ховор амьтан бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.