Улаанбаатар-Эрээн чиглэлийн тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлнэ

2023-02-9 Мэдээ, мэдээлэл

 

“Монгол улсын Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна.

Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой.

Зорчигчид:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиална.

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явна.

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.