Сэрэмжлүүлэг: Автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгджээ

2023-02-9 Мэдээ, мэдээлэл

 

Цагдаагийн ерөнхий газраас сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхааруулав. Тухайлбал, энэ сарын 8-нд “Хашааны гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, З бусдын “Toyota Crown” маркийн автомашин хулгайлсан хэргийг илрүүлэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэдийг өөрийн автомашинаа хяналтын камертай газарт байршуулах, тээврийн хэрэгслээ асаалттай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.