Д.Амарбаясгалан: Хувьцааны ногдол ашиг 15.000, 10.000 төгрөг ногдох тооцоо гарсан

2023-02-6 Засгийн газар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөх эсэх асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн. Харин 2020 онд анх удаа ашигтай ажиллаж, нэг иргэнд ногдол ашиг болгож 96 мянган төгрөг олгосон. 2021-2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төслүүдийг эхлүүлсэн.

Бэлэн мөнгө тарааснаар инфляци өсөх, бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс Засгийн газар ногдол ашгийг багахан мөнгөн дүнгээр давтамжтай өгөхөөс татгалзаж байгаа. Эдийн засаг, хөгжлийн яамнаас ч мөн зөвлөсөн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, мөн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилт төлбөрийн өр байж байгаа. Эдгээр өрийг төлж барагдуулахгүй тохиолдолд ирэх жилээс эхлэн дахин алдагдалтай ажиллах эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яамнаас эдгээр өр төлбөрийг эхний ээлжид төлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр цаашид ард иргэдийн хувьцааг үнэ цэнтэй болгох боломжтой. Тухайлбал, 2021 оны ашиг 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг иргэдэд хувааж үзэхээр нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 онд 110 гаруй тэрбум төгрөг ногдол ашиг нэг хүнд 10 мянган оногдох тооцоолол гарсан. Тэгэхээр энэ ашгийг иргэдэд тараах нь зөв биш. Тараасан тохиолдол эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орно” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.