Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Ингэхдээ өчигдөр О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.