Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116-д жагсжээ

2023-01-31 Мэдээ, мэдээлэл


Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа.

Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж байгаа. Ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг аж. Өнгөрсөн цар тахлын улмаас жил 12 эх сурвалж ашигласан байна. Харин манай улс хамгийн ихдээ есөн эх сурвалж ашиглаж байжээ. Өнгөрсөн жилийн тухайд наймыг ашигласан аж.

Энэ жил “Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж байгаа. Ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг аж. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын улмаас жил 12 эх сурвалж ашигласан байна. Харин манай улс хамгийн ихдээ есөн эх сурвалж ашиглаж байжээ. Өнгөрсөн жилийн тухайд наймыг ашигласан аж. Анх манай улс 1998 онд судалгаанд оролцож байжээ. Тухайн үед гурван эх сурвалжтай байжээ.

Хамрагдах улсын тоо жил ирэх тусам нэмэгддэг бөгөөд 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байгаа юм. Сүүлийн таван жилийн авлигын түвшинг харьцуулаад үзэхэд ахиц дэвшил гараагүй, нийт улсын 95 хувьд бага зэрэг буурсан буюу бараг өөрчлөлт гараагүй, зарим улсад авлига бүр ихэссэн үзүүлэлттэй байна.

Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн нийтийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үгүйг үнэлдэг. Түүнчлэн хүнд суртал, төрийн алба хаагчдын ур чадвар, сонгон шалгаруулалт, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчид ямар хариуцлага хүлээж байгааг харгалздаг юм.

2022 онд Вьетнам, Өмнөд Солонгос, Ангол улсууд авлигын түвшингээ бууруулж чаджээ. Мөн Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн жил 33 оноогоор 180 орноос 116-д жагслаа. 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-дээш 50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-аас дээш авлигын түвшин буурч байна гэж үздэг.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван онд дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгдсэн.

Монгол Улс сүүлийн долоон жилд:

2015 онд 39
2016 онд 38
2017 онд 36
2018 онд 37
2019 онд 35
2020 онд 35
2021 онд 35 оноо тус тус авч байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, төрийн алба хаагч авлигад хамгийн өртөмтгий байгааг дээрх судалгаа харуулсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.