Зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарласан этгээдийг 500 мянган төгрөгөөр торгов

2023-01-25 Мэдээ, мэдээлэл


“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчил илэрчээ.

Энэхүү үйлдэлд Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан бүтээгдэхүүн цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг устгуулахаар нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн талаар Оюуны Өмчийн Газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.