Төрийн албан хаагчдад ажилласан хугацаанаас нь хамаарч нэмэгдэл олгоно

2023-01-23 Мэдээ, мэдээлэл


Төрийн албан хаагчдын цалин урамшууллын системд өөрчлөлт оруулах талаар энэ оны улсын төсөвт тусгасан билээ. Тэгвэл энэ сараас төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэх мэт ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болох юм байна.

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8-д заасныг тус тус үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан юм. Тус тогтоолоор төрийн алба хаасан хоёр дахь жилээс эхэлж нэг, нэг хувиар цалингийн нэмэгдлийг тооцож авахаар тусгажээ.

Дэлгэрүүлбэл,

2 дахь жил /13-24 сар/ – 1 хувь
3 дахь жил /25-36 сар/ -2 хувь
4 дэх жил /37-48 сар/ -3 хувь
5 дахь жил /49-60 сар/ -4 хувь
6 дахь жил /61-72 сар/ -5 хувь
25 дахь жил /289-300 сар/ -24 хувь
26 ба түүнээс дээш жил -25 хувиар тус тус цалингийн нэмэгдлийг тооцох аж.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.