Хавирга-Ар хашаат боомт нээгдлээ

2023-01-20 Мэдээ, мэдээлэл


БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ. Тухайлбал уг боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм. Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд өнөөдөр ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24 ний өдрүүдэд амарна. Харин нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэх аж. Түүнчлэн хилээр зорчих хөдөлгөөн хийж байгаа том оврын автомашины жолооч 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатайг Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газараас мэдээллээ.

Хууль л амла!

1 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.