Зөвлөмж: Урд хөршид зорчигчдын анхааралд

2023-01-11 Амрах агшин

Урьд хөрш энэ сарын 8-аас эхлэн хилээ нээгээд байгаа. Гэвч тус улсын Ковид-19-ын өвчлөлийн нөхцөл, байдал тийм ч таатай бус байгааг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар. Тиймдээ ч улс орнууд урьд хөршийн зорчигчдоос 48 цагийн өмнөх PCR шинжилгээ шаардах, түүвэр аргаар өөрсдөө дахин PCR хийх, тусгаарлах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа.

Одоогийн байдлаар тус улсад Ковид-19-ын халдвар өдөрт 100 гаруй мянгаар бүртгэгдэж, ихэнх нь ХВВ 1,5 хувилбар байна. Зарим судлаачид ХВВ 1,5 -г вакцинаас дайжсан омог байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэрвээ тийм бол бид бүгд дархлаагүй, эрсдэл өндөртэй гэсэн үг. Энэ хувилбарын өвчлөл хүүхэд, настай хүмүүст маш богино хугацаанд хүндрэл өгч, эндэгдэлд хүргэж байна.

Тиймээс урд хөршид зорчиж буй иргэд дараах зөвлөмжийг дагна уу.

1. Амны хаалтыг гадаад, дотоод орчинд тогтмол зүүж, 2-3 цаг тутам солих,
2. Гараа сайтар савандаж угаах, боломжтой бол мэс заслын нимгэн бээлий өмсөж, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх,
3. Олон хүнтэй газар очихгүй байх,
4. Хүнтэй гар барихгүй,тэврэлдэхгүй , ойрын зайнаас харьцахгүй байх,
5. Агааржуулалт муутай битүү орчинд орохгүй байх,
6. Сод,давс, нимбэгний уусмалаар хоолой, амыг 2-3 цаг тутам зайлах,
7. Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах,
8. Хувцас, эд зүйлсээ цэвэрлэх, халдваргүйжүүлэх
9. 7 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг болно.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.