СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 3 АЙЛЫН БАЙШИН ШАТЖЭЭ

2022-12-26 Мэдээ, мэдээлэл

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн .. дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 25-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн .. дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 26-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины .. дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 26-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Тог тог… ХААЛГАА нээ

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.