УБЕГ: Гадаад паспортыг заавал цахимаар солих шаардлагагүй

2022-12-26 Мэдээ, мэдээлэл

 

Гадаад паспортод орох өөрчлөлтийн талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Отгон мэдээлэл өгөв.

Тэрбээр “ Иргэн одоо хэрэглэж байгаа хүчин төгөлдөр гадаад паспортыг хэрэглэж болно. Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 230 дугаар “Улсын бүртгэлийн хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд заасны дагуу мөрдөж байна. Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.

Гадаад паспортын бүртгэлийн ачаалал хэвийн байна. Иргэн өөрт ойр байрлах 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төвөөр дамжуулан харьяалал харгалзахгүйгээр гадаад паспортыг захиалах боломжтой. Гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэхдээ хаясан, гээсэн, гэмтээсэн гэх мэт шалтгаанаар дахин авч байгаа бол мэдээллээ үнэн зөв мэдүүлэх, өөрийн зургаа цахимаар илгээж байгаа тохиолдолд олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу оруулсан байх шаардлагатай” гэлээ.

Тог тог… ХААЛГАА нээ

10 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.