Өчигдөр 59 жолооч согтуу жолоо барьж, 140 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2022-12-15 Мэдээ, мэдээлэл

 

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1870 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1491, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 124, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 59, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 140 тохиолдол гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.