Ирэх оны нэгдүгээр сарын эхнээс хөдөлмөрийн хөлс 130 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2022-12-13 Мэдээ, мэдээлэл

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.

Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө ногдож байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.