Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг шалгаж байна

2022-12-6 Мэдээ, мэдээлэл

АТГ -ын Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 733 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Э” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хохирогч нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх
-Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Хогны машин худалдаж авах тендерт “О” компанийг хууль бусаар шалгаруулсан гэх
-Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн эрхлэгч “Ө”өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгож хуурамч бичиг баримтыг үндэслэн хилийн лавлагаа гаргасан гэх;
-Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх.
-БНХАУ-ын иргэн “Ф П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан “Н”-д хахууль өгсөн гэх;
-“Г” нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх;
-ШШГЕГ-ийн албан тушаалтан “У”, “О”, “Л” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-АШУҮИС-ийн албан тушаалтан “Т” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн Хаан банк дахь харилцах дансаар дамжуулан 200,527,213 төгрөгийг хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-“М” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-Нийслэлийн газрын албаны удирдах албан тушаалтан “Б”, “Ш” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүллээ.

<

© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.