“Амгалан” дулааны станцад гэмтэл гарсныг оройн 20.00 цагт бүрэн засварлаж дуусгахаар ажиллаж байна

2022-12-6 Мэдээ, мэдээлэл

 

-“Амгалан” дулааны станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ-

Амгалан дулааны станцын гуравдугаар зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна.

Одоогийн байдлаар гарсан гэмтлийг тодорхойлж, холбогдох албаныхан шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмтлийг оройн 20.00 цагт бүрэн засварлаж дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Тодруулбал, гуравдугаар зуух дээр гэмтэл гарсан байна. Тиймээс бусад зуух дээр ачаалал авч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар айл өрхийн халаалтад өөрчлөлт ороогүй гэдгийг албаныхан тодрууллаа. Харин хэрэглээний халуун усны температур багассан байгааг хэлж байна. Өнгөрсөн шөнө 03.00 цагийн үед гэмтэл гарсан аж. Одоогоор гэмтлийг засварлахаар 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна гэлээ.

<

© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.