Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2022-11-23 Мэдээ, мэдээлэл

Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ны Пүрэв гарагт Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” бүх нийтийн амралтын өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Иймд автомашины хязгаарлалт тухайн өдөр үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.