Ховд аймгийн … сумын … багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
2025-04-3
2025-04-2
2025-04-2
87647
31433
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.