ОБЕГ: “Мишээл экспо“-д гарсан галын шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна гэв

2022-11-10 Мэдээ, мэдээлэл


Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл волкинг стрийт” гудамжинд хоолны цэгт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 06:29 цагт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан, гал түймрийг 07.20 цагт бүрэн унтрааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.