АВТОБУС АЧААНЫ МАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ, 23 ХҮН БЭРТЭЖ, 1 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

2022-11-10 Мэдээ, мэдээлэл

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн … хороо, Өлзийтийн постноос урд зүгт том оврын автобус ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 20:56 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагдыг очиход Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан 45 хүний суудалтай Хюньдай Юнивэрс загварын автобус Б-ийн жолоодож явсан Исузу Форвард загварын /2 зорчигчтой/ ачааны автомашинтай мөргөлдөж, ачааны автомашинд зорчиж явсан иргэн Н/ 20 настай, эрэгтэй/, иргэн Н/21 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, автобусанд зорчиж явсан иргэн К / 43 настай, эрэгтэй/, иргэн З / 42 настай, эрэгтэй/, иргэн Ш / 47 настай, эрэгтэй/ нар автобусны төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эдгээр иргэд болон хөнгөн бэртсэн 23 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгч, автобусны жолооч Н /64 настай, эрэгтэй/ ны цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.