Хөгжлийн банкинд 779.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

2022-11-2 Банк, санхүү

Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнгөрөгч сарын 31 дуусталх хугацаанд нийт 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгдээд байна. Үүнээс бэлэн мөнгөөр 681.2 тэрбум төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98.4 тэрбум төгрөг төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь өнгөрөгч сарын 31-ний өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 34.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 890.0 тэрбум төгрөгийн, 65.5% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.