Байгал нуур орчимд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Сэлэнгэ аймагт мэдрэгджээ

2022-10-25 Мэдээ, мэдээлэл

 

Өнөөдөр өглөөний 08:34 цагт Байгаль нуур орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн болохыг мэдээллээ. Мөн энэ сарын 14-ний өдөр Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон бөгөөд өнөөдрийн газар хөдлөлт тухайн бүс нутагт болжээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.