16 ДАВХАР БАРИЛГАД ГАРСАН ГАЛЫГ ШУУРХАЙ УНТРААЛАА

2022-10-21 Мэдээ, мэдээлэл

 

Өчигдөр шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “World Mongolia” таурын дээвэр хэсэгт гал гарсан дуудлагаар гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраасан байна.

Тус 16 давхар барилгын дээврийн хэсэгт байрлах текникийн өрөөнөөс гал эхэлж гарчээ.

Сүүлийн үед аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэр, барилга байгууламжид гарсан галын дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэрэгжүүлж, галын аюулгүй байдлын норм, стандартыг мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, иргэдэд уриалж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.