Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 99 тохиолдол бүртгэгджээ

2022-10-13 Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 12-нд буюу өчигдөр нийт 1889 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1481, хулгайтай холбоотой 39, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 86, гэмт хэргийн шинжтэй 112 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 99, хүний биед халдсан 66, эрүүлжүүлэх байранд хоносон 128 тохиолдол гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.