Долоон машин мөргөсөн жолооч хааз тоормосоо андуурчээ

2022-10-12 Мэдээ, мэдээлэл


Аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ланд-200” автомашины жолооч эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хоёр хүүхдийг гэмтээсэн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай эмэгтэй байсан бөгөөд тухайн үед хар тамхи, мансууруулах төрлийн болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Харин осол гарахаас өмнө хөдөлгөөнд оролцож байгаад автомашин шүргэсэн байжээ. Тиймээс сандрахдаа тоормозоо гишгэх гэж байгаад андуурч хаазаа гишгэн эсрэг урсгал руу орсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.