Сэрэмжлүүлэг: Даавууны үйлдвэрт гал гарчээ

2022-10-12 Мэдээ, мэдээлэл


Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн 2 дугаар гудамжны задгай даавууны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 12:36 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн М-ын 12х30 метрийн хэмжээтэй даавууны үйлдвэрт даавуу самнах машин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.