Ж.БАТЗАНДАНГ НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР ГАРЛАА

2022-10-10 Мэдээ, мэдээлэл

 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн Пүрэв гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр АТГ-аас баривчилсан. Түүнийг Капитал банкнаас өөрийн туслахаар дамжуулан авсан зээлийн хэргийн асуудлаар шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргажээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6 буюу “Мөнгө угаах” гэсэн үндлэслэлээр Ж.Батзанданг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Дашрамд мэдээллэхэд, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн шөнө түүний ах, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн 48 цагийн хугацаатай саатуулаад сулласан юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.