Mөнгөний нийлүүлэлт 26.9 их наяд төгрөг боллоо

2022-09-28 Ханш

 

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 492 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр багасахад төгрөгийн хадгаламж 2.5 (16.3 хувь) их наяд, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 104.7 (1.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 306.4 (5.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 5.3 (87.9 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 728.2 (12.1 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байв.

Бараг мөнгө энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 217.7 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 798.4 (3.7%) тэрбум төгрөгөөр багаслаа. Бараг мөнгөний 12.8 (61.4 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.6 (21.8 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 3.5 (16.8 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 23.1 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 71.7 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Гадаад цэвэр актив энэ оны 8 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр -251.8 тэрбум төгрөг боллоо. Харин дотоод цэвэр актив /ДЦА/-ын 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 264.4 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5 (22.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.