“Талх чихэр” ХК-ийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж байна  

2022-09-20 Мэдээ, мэдээлэл
“Талх чихэр” ХК-ийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулж байна  

“Талх Чихэр” ХК нь 1984 онд “Талх Чихрийн комбинат” нэртэйгээр байгуулагдаж байснаас хойш тасралтгүй 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг юм. Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК 900 гаруй ажилтан албан хаагчтайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн үйлдвэр, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр 150 гаруй нэр төрлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Франц, Герман, Голланд, Испани, Финланд гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.