Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан суманд бохирын шугамын худагт ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагджээ.
Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 19:38 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дугуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /34 настай, эрэгтэй/, мөн тус сумын харьяат У /29 настай, эрэгтэй/ нар хоёр метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байжээ. Тэднийг 19:47 цагт гаргаж, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87787
31877
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.