Х.Цолмон пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

2022-09-2 Амрах агшин


Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байгаа юм. Тэмцээний 57 кг жингийн суултын төрөлд Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Х.Цолмон энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна. Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.