Туул голд бохирдлоо цутгасан “Батбродерс майнинг”-ийн үйл ажиллагааг зогсоожээ

2022-08-17 Мэдээ, мэдээлэл


Туул голын сав газрын захиргаанаас “Батбродерс майнинг” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоосон байна. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллах хүрээнд зөрчлүүдийг илрүүлсэн аж.

“Батбродерс” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонот” нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Ингэхдээ хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан байна.

Мөн уурхайн ухлагийн бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлүүдийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нь хязгаарлажээ.

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.