ДОПИНГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН 5 БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ СЭРГЭЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2022-07-7 Амрах агшин

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчид хуралдан дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд: 

1. 2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцох

2. Допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээх

3. Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.