Цагаан хадны нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-ний өдрөөс эхэлнэ

2022-05-20 Мэдээ, мэдээлэл

 

Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн 2 долоо хоног, мөн түүнээс урагш 20 хоногийн турш эерэг тохиолдол гараагүй байна.

Тиймээс энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэх, дахин эерэг тохиолдол гарахгүй хадгалах тохиолдолд өдөрт 400 /нүүрс/ машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлжээ.

Эх сурвалж: Ганц мод боомтын захиргаа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.