Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч айлын гэр мөргөж, нэг хүн амь насаа алджээ

2022-05-20 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа болон гэрийг мөргөж 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 5 сарын 19-ний өдрийн 21:03 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын  автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон 5 ханатай гэрийг мөргөж, гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.