Гэрийнхээ гадна тоглож байсан бага насны хүүхэд сураггүй болжээ

2022-05-16 Мэдээ, мэдээлэл


Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд энэ сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн аж.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.