ГҮНТИЙН ЗАМЫГ энэ сарын 18-наас эхлэн хааж, засна

2022-05-17 Мэдээ, мэдээлэл

 

Гүнтийн замыг засахаар энэ сарын 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Чингэлтэй дүүрэг, 19-р хороо Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас  2022 оны тавдугаар сарын  21-ний 08.00 цаг хүртэл зам засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.