Нөөцийн мах бэлтгэгч борлуулагчидтай “Агентын гэрээ” байгууллаа

2022-03-11 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Агро нэгтгэл трейд” ХХК, “Дөмөн-Эрдэнэ” ХХК-иудын бэлтгэн нийлүүлж буй нөөцийн махыг борлуулагч тал-агент буюу 1-11 дүгээр хорооны 18 хүнсний дэлгүүрт хүлээлгэн өгөх, хэрэглэгчдэд хүргэх, борлуулагч талын захиалгын дагуу тасралтгүй хангах харилцааг зохицуулсан “Агентын гэрээ” байгуулж, тэднийг мэдээллээр хангах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр аж ахуйн нэгжүүдэд “Нөөцийн мах Үхэр”, “Нөөцийн мах Хонь”, “Нөөцийн мах Ямаа” төрлөөр зураасан “Бар код”-ыг борлуулагч тус бүр Ибаримтын пос терминал машинд хэрхэн таниулах, “Онлайн бизнес төвийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгүүлж, бүртгэлийн хуудас авах зааврыг танилцуулан, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, дэлгүүрийн гадна байршуулах хаягийг хүлээлгэн өглөө гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.