ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн гишүүний илтгэлийг сонсов

2022-02-11 Парламент

Коронаривируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр /2022.02.10/ боллоо. Өнөөдрийн хурлаар ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн ковидын ажлын хэсгийн гишүүн, профессор Ким Мулхолландын илтгэлийг сонсов.

Цахим уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Нийтийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, НЭМҮТ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албаны хүмүүс оролцов.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн ковидын халдвар гарсны дараа иргэдэд вакцины талаарх зөв ойлголт, хандлагыг төрүүлэх чухал байсан. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, ажлын хэсэг хамтран сайн ажилласан. Мөн ажлын хэсэг дархлаажуулалтын явцад дүүрэг, аймгуудын дархлаажуулалтын явцтай танилцаж, тодорхой зөвлөмж өгч, вакцин хийж буй ажилтанд хатгалт болгонд урамшуулал бодох, шинжилгээ авахад ажлын хөлс тооцдог байх хүсэлт тавьсны дагуу Засгийн газар, Шадар сайд энэ асуудлыг анхаарч шийдвэрлэж ажилласан гэдгийг онцлов.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын зөвлөлийн ковидын ажлын хэсгийн гишүүн, профессор Ким Мулхолландын илтгэлтэй холбоотойгоор оролцогчид асуулт асууж, хариулт авав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.