Засгийн газар: Сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллүүлнэ

2022-02-9 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Эрүүл мэндийн яамны өгч байгаа мэдээллээр шинжилгээнд илрэх тохиолдол 29 хувиас 20 болж буурсан. Өөрөөр хэлбэл халдварын оргил үе буурч байна гэж үзэж байна. Гэхдээ Сар шинийн баяртай холбоотой бага зэргийн өсөлт ажиглагдаж байгааг УОК-оос мэдээлсэн.

Эдгээр танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.