Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгалаа

2022-01-26 Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2022.01.26/ сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг хэлэлцлээ.  Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ.

Коронавирусийн халдварын Омикрон Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдээд буй. Мөн Сар шинийн дараахан буюу оюутан, сурагчдын улирлын амралт дуусах үеэр халдварын оргил үе тохиох тооцооллыг эрдэмтэд хийсэн. Тиймээс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаад байсан юм.

Хуралдаан үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.