Өчигдөр 76 жолооч согтуу жолоо барьж, 215 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2021-11-16 Мэдээ, мэдээлэл

 

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 15-нд буюу өчигдөр нийт 1971 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1603, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 118, хүний биед халдсан 79, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 113, эрүүлжүүлэх байранд хоносон 215, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.