“ЦАГААН НУУР”-ын мөс цөмөрч нэг хүн ОСОЛДЖЭЭ

2021-11-9 Мэдээ, мэдээлэл

 

 

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 76 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 3 хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 10:40 цагт нуурын 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.