Н.Уртнасан: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна

2021-10-29 Мэдээ, мэдээлэл

“АЙ ТИ ЭМ” Аялал жуулчлалын үзэсгэлэн нээлээ. “АйТиЭм-2021” үзэсгэлэнг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH – Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриатай зохион байгуулагдаж байна.

“Мишээл экспо”-д болж байгаа уг үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцож буй юм. Оролцогчид аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангадгаараа ач холбогдол өндөртэй юм.

Үзэсгэлэнг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр бидний дэвшүүлсэн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй томоохон сорилтууд тулгарч байна.

Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого 90 гаруй хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна.

Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарах богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулан жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаан ажиллах шаардлагатай. Иймд 2021 амжилттай зохион байгуулж цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж, ажлаа эхэлсэн.

Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шинэ хэвийн нөхцөлд шилжихэд нөхцөл байдлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.