Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчид

2021-10-29 Мэдээ, мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад гурван хүн нэрээ татсан бол нэг хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, нэг хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулж байна.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан  нэр дэвшигчид

Н.Отгончимэг

Боловсрол:

2012 King’s College London (Кингс Коллеж Лондон), хууль зүйн магистр /LLM/
2001 Екатеринбург, ОХУ, Уралын Их Сургууль, хүний эрхийн курс
1999 МУИС-ийн магистрантур, магистр /МА/
1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч /бакалавр/

Н.Баасанжав

Боловсрол:

ХБНГУ-ын Бавари мужын Мюнхэн хотод байрлах Людвиг Максимлианы Их сургуулийн Хууль зүйн магистрын сургалтыг 1999-2002 онд суралцан “хангалтай” үнэлгээтэй төгссөн.
ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба Deutsche Akademische Amt-DAAD)-ын тэтгэлэгтэйгээр Профессор, доктор Брунно Симмa-Brunno Simma удирдлагад “Дэлхийн Худалдааны Байгууллагаар маргаан шийдвэрлэх механизм” сэдвээр Магистрын ажлыг бичиж, Хууль зүйн магистрын (LL.M) зэргийг хамгаалсан

Д.Эрдэнэчимэг

Боловсрол:

2017-2019 онд Отгонтэнгэр Их Сургуулийн эрх зүйн докторын хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
2016-2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж “Using intellectual property as collateral” буюу “Оюуны өмч барьцааны зүйл болох нь” сэдвээр Оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургуульд /UC Berkley law/ зочин, судлаач
2007-2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуульд суралцаж, “Risk factors of the Mongolian land registration system” буюу “Монголын газрын эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны магистр (LL.M) зэрэг хамгаалсан.
1998-1999 онд МУИС-ийн ХЗС-д суралцаж, “Шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
1994-1998 онд Отгонтэнгэр Их Сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Д.Зүмбэрэллхам

Боловсрол:

2006-2001 онд МУИС-ийн докторантур
Хууль зүйн ухааны доктор -2001 онд
1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль
Эрх зүйч бакалавр- 1984 онд

Н.Мөнгөнцэцэг

Боловсрол:

МУИС, ОУХС 2007.06- 2009.06 магистр
МУИС, ХЗС 1999.09- 2002.01 эрх зүйч, бакалавр
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 1993.09- 1997.06 франц, орос хэлний орчуулагч, бакалавр

Р.Онончимэг

Боловсрол:

2018 оноос МИУС-ХЗС-ын докторантурт элсэн суралцаж байна.
2009-2011, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Англи хэлний орчуулагч, хүмүүнлэгийн ухааны бакалавр
2005-2007, Удирдлагийн академи, Бизнесийн удирдлагын менежер,
2001-2003, Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль, хууль зүйн магистрын зэрэг
1996-2000, Монгол улсын их сургууль, Хууль зүйн сургууль, эрх зүйч, хууль зүйн ухааны бакалаврын зэрэг
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан таван нэр дэвшигч

Ц.Давхарбаяр

Боловсрол:

МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангийг төгсөж, эрх зүйч дээд боловсрол эзэмшсэн, 1993 онд элсэж, 1988 онд төгссөн /бакалаврийн зэрэг/.

Д.Ариунтуяа

Боловсрол:

БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2006-2009
МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 бакалавр
ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр1992-1996

Д.Мягмарцэрэн

Боловсрол:

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D)
Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр.
Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол.
23 дугаар дунд сургууль 1980-1990 он. Бүрэн дунд боловсрол.

Х.Хашбаатар

Боловсрол:

1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр
1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч
1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа

Д.Эрдэнэчулуун

Боловсрол:

2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
1984-1990 ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.
ШЕЗ болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг ирэх сарын 15-16-нд зохион байгуулахаар болсон билээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.