МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЦЭНГЭЛДЭХЭД ИРЛЭЭ

2021-10-28 Амрах агшин


Азийн АШТ-ний урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирлээ. Эхний тоглолтдоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тулаанд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах үүд хаалга илүү том нээгдэх болно.

Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй энэ үед МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах болсон нь үзэгч хөгжөөн дэмжигчидийн хувьд бэлэг болсон нь дамжиггүй. Цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид орж ирэх нь хөгжөөн дэмжигчдийн баяр баясал төдийгүй шигшээ багийн залууст сэтгэл зүйн том хүч болсон гэдгийг эхний тоглолт бидэнд баталсан билээ.

Дашрамд дуулгахад, өнөөдөр 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.