Үр тариа хураалт 74 хувьтай үргэлжилж байна

2021-10-20 Мэдээ, мэдээлэл

Үр тариа хураалт 74 хувьтай үргэлжилж байна

Энэ сарын 19-ний байдлаар 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, үүнээс 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай,16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо, 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авлаа. Ингэснээр үр тарианы хураалт 74 хувьтай, төмсний хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн  явцтай байна.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.