ДОРНОГОВЬ АЙМАГТ ТАНК ЭСЭРГҮҮЦЭГЧ “МИНА” ОЛДЖЭЭ

2021-10-7 Мэдээ, мэдээлэл

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газар иргэн Т галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг 2021.10.06-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т /ТМ-62/ маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч “Мина” олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.