Үр тариа хураалт 23 хувьтай байна

2021-10-6 Мэдээ, мэдээлэл

Үр тариа хураалт 23 хувьтай байна

Ургац хураалтын явцын мэдээллийг ХХААХҮЯ-аас өглөө. 

Өнөөдрийн байдлаар:

  • 54.5 мянган га талбайг ангилан хадаж
  • 87 мянган га-аас 124.4 мянган тонн улаанбуудай
  • 13 мянган га-аас 122.8 мянган тонн төмс
  • 5.7 мянган га-аас 67 мянган тонн хүнсний ногоо
  • 18.5 мянган га-аас 48 мянган тонн тэжээлийн ургамал
  • 20.9 мянган га-аас 12.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 23.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 61-65 хувийн явцтай байна.

Энэ онд улсын хэмжээнд 420  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай,19.8 мянган га-д төмс,9.9 мянган га-д хүнсний ногоо,100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тарьж, нийт 655 мянган га-д тариалалт хийсэн юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.