“Виз гаргана” гэх залиланд автахгүй байхыг анхаарууллаа

2021-10-5 Мэдээ, мэдээлэл

Иргэн У энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын виз гаргуулахаар 5.123.000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан гэх хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 27 настай А-г холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг албан ёсны байгууллага буюу Элчин сайдын яам, Консулын газарт хандан визээ мэдүүлж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.